Зөвлөгөө, Хувцас,

Уулын болон алхалтын гутал – 1

Томдож, багадсанаас хөл холгох, норох, хальтирч гулгах, даарч хөрөх, чийгтэх гээд алхалтын болон авиралтын гутлаа яаж сонгосноос сэтгэл хөдлөм аялалаа цаашид үргэлжүүлэх үү эсвэл буцах уу гэдгийг шийдэх хүнд үе бидэнд хааяа тулгардаг. Тэгвэл гутлууд ямар ялгаатай, яаж зөвийг сонгох вэ? Юуны түрүүнд 3 зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. 1.Шагай түрийний

Зөвлөгөө, Хэрэгсэл,

Алхалтын таяг

Хазгай гишгэхэд түшиг болох алхалтын таяг нуруу өвдөгийг тань хамгаалаад зогсохгүй бие хамгаалах зэвсэг, гэмтсэн нэгнээ аврах ор хийх саваа хүртэл болох холын аянд өгүүлшгүй нэмэр тустай. Нуруунд ирэх ачааллыг 30% хүртэл багасгадаг алхалтын таягны уртыг тааруулдаг, тааруулдаггүй, эвхдэг, доргион шингээчтэй, карбон утастай зэргээс авахуулаад фото зураг авах суурьтай хүртэл

Хэрэгсэл,

Мешок буюу Уутан хөнжил

Урт аялалын төгсгөлд шөнө нь даарч хөрөхгүй тухтай унтах нь дараагийн өдрийн эрч хүчийг өгч байдаг. Тиймээс ч туршлагатай аялагчид хувцас, хоолоо танаж болно, тухтай унтах хэрэгсэлээ л танахгүй гэдэг. Ая тухтай гүн нойрны найз уутан хөнжилийн талаар мэдээлэл хүргэе. Туршлагатай аялагч хэзээ ч ганц уутан хөнжилтэй байдаггүй. Түүнд хаашаа,

Гарын авлага, Зөвлөгөө,

Цасны сохрол гэж юу вэ?

Нам доор газар нарны туяаны 80-90% газарт шингэж 10-20% эргэж ойдог. Харин өндөр ууланд, мөсөн гол дээр эсрэгээрээ 85-90% нь цас, мөсөнд ойж нар бараг доороос тусаж буй мэт төөнөдөгийг уулчид андахгүй. Хамгаалалтын шилгүй, шилтэй ч тэр нь нарны хэт ягаан туяа шүүдэггүй эсвэл буруу зүүвэл ЦАСНЫ СОХРОЛ хэмээх эмгэг

Хувцас,

Үдээсний дэвшилтэт технологи – Дамарт үдээс

Та үдээсээ зөв сайн үддэг үү? Суларсан үдээсэндээ орооцолдох тээглэх, улмаар унаж хөл шагайгаа гэмтээх тохиолдол аялалын явцад гардаг. Мөн ууланд цуваагаар алхаж байгаа бол зогсож үдээсээ үдэе гэж хэлэх хэцүү, тэр тусмаа хүйтэнд бээлтэй гараар үдээсээ хурдан үдэж чангалах амаргүй байдаг. Ер нь хүчилтөрөгч сийрэг өндөр ууланд хүний тархи

Гарын авлага, Зөвлөгөө,

Цангавал цас идэх нь зөв үү?

Цас нэгэнт уснаас бүтдэг болхоор идэхэд цас ус хоёр адилхан биш үү гэж ихэнх уулчид, аялагчид асуух байх. Тиймээ цас бол ус. Гэхдээ хайлаагүй үед ус гэж бодож болохгүй юм. Хөлдүү цас мөсийг бие хайлуулахын тулд дулаанаа зарцуулж, эргээд бие хөдөлж, гүйсэн мэт шингэнээ алдаж байдаг. Үр дүнд нь бие

Зөвлөгөө, Хувцас,

Уулын гутлын бүтэц болон арчлах заавар

Алхалтын гутлыг бодвол уулын авиралтын гутал нь түрий өндөр, их бие даргар хатуу, нэмэлт синтетик дулаалгатай байдаг. Бүтцийг нь тодруулж яривал чухал анхаарууштай хэсгүүд түүнд бий. Их биеийн арьс Орчин үед авиралтын гутлын их биеийг үрэлтэд тэсвэртэй синтетик болон илгэн арьсаар хийдэг болсон. Хөлийг хад чулуунаас хамгаалах, цас өшиглөх, мөсөнд

Хэрэгсэл,

Өндрийн газ – Изобутан

Аялалд хий, шингэн, хатуу хэлбэрийн түлшүүдийг аль тохиромжтойг сонгон хэрэглэдэгээс энэ удаа хийн түлшний талаар мэдээлэл хүргэе. Уулын аялалд хэрэглэх зуух, түүнд хэрэглэх түлшний жин, асах чадвар, хэрэглэхэд хялбар байдал тун чухал зүйл байдаг. Тэгвэл хийн шингэрүүлсэн түлш юугаараа давуу талтай вэ? Асаахад хурдан Жин бага Дөлийг тохируулахад хялбар Гоожих,

Хувцас,

Аяллын сөдөн куртка

Уулын аялалд заавал хэрэгтэй хувцас бол сөдөн куртка. Алхалт, авиралтын явцад зогсох амрах, оргил дээр саатах үед болон өглөө оройн сэрүүнд өмсөхөд түүнийг орлуулах зүйл үгүй. Хөнгөн бөгөөд оворгүй, үүргэвчинд зай эзлэхгүй гээд олон давуу чанар түүнд бий. Хөвсгөр зөөлөн сөдөнд гайхалтай сайн дулаан барих мянга мянган бичил агаарын уутанцар

Хамтрагч байгууллагууд

Холбоо барих

Утас: 8810-9660

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот