Байгальд
аялагчдын хувьд худалдан авах чухал хэрэгслүүдийн нэг бол толгой хорогдох
майхан сонгох юм. Учир нь түүний овор, жин таны үүргэвч болон төсөвт том нөлөө
үзүүлдэг. Бас нэг адармаатай зүйл нь аялалын майхан нь энгийнээс авхуулаад
ордон шиг хүртэл хэдэн зуун төрөл бий.
Доорхи
хүчин зүйлүүдийг зөв тооцоолбол сонголт хийхэд хялбар болно:
- Багтаамж – Унтах хүний тоо
- Улирал – Майхны хийц нь цаг агаартай нийцэх
- Жин – Төлөх мөнгөний хэмжээнээс шууд хамааралтай
- Амьдрах нөхцөл – Дотоод орон зай том, орж гарахад хялбар, барихад амархан гэх мэт
Аялалын
майхны багтаамж
Аялалын
майхныг багтаамжаар 1-4 хүний загвартай гэж ангилдаг.
Жинг бага байлгахын тулд майхны доторх
нь маш энгийн байдаг. Нэг хүнд ногдох талбайн стандарт байхгүй тул 2 хүний
майхны хэмжээ нь бренд болгонд өөр өөр байдаг.
Таны гол сонголт бол 3 эсвэл 4 улирлын майхны аль нь вэ гэдэг юм. Аялал болгонд цаг агаарын нөхцөл өөр учир байнгын аялагчид ихэвчлэн 1-ээс илүү майхантай байдаг.
3 улиралын аялалын майхан
Эдгээр майхан нь хөнгөн жин / хавар, намар, зуны улиралын олон аашинд тэсэх хоёрын тэнцвэрийг хангаж байдаг. Зөв барьсан 3 улиралын майхан нь аадар бороо болон бага цасанд тэсвэртэй.
Онцлог шинж:
- Торон хаалт нь агаар нэвтрэлт сайн бөгөөд хорхой шавьжнаас хамгаалдаг
- Өндөр байх тусам доторх зай том
- Илүү хөнгөн материал болон цөөхөн баганатай тул илүү хөнгөн
3+ улиралын майхан (3-4 улиралын)
Эдгээр майхан нь зуны улиралд тохиромжтой
гэхдээ цас орох магадлалтай хаврын эхэн болон намрын сүүл хүртэл тохиромжтой. Мөн цас ордог өндөрлөг газруудад
тохиромжтой.
Онцлог шинжүүд (3
улирлын майхантай харьцуулахад):
- Торон нээлхийнүүдийг давхар хааж цахилгаанддаг битүү хаалттай. Ингэснээр цас шуурч чихэхээс сэргийдэг ба дулааныг сайн хадгалдаг.
- Энгийн 3 улирлын майханаас нэгээс хоёр баганаар илүү тул тогтвор сайтай.
4 улирлын уулчдын майхан
Эдгээр өвлийн майхан нь хүчтэй ширүүн
салхи, их хэмжээний цасанд тэсвэрлэхээр бүтээгдсэн. Харин дулаахан цаг агаарт агааржуулалт
муутай учир бүгчимддэг.
Онцлог шинжүүд: 3 болон 3+ улирлын
майхантай харьцуулахад
- Илүү олон багана болон бат бөх даавуутай
- Бөмбөгөр хэлбэртэй загвар нь салхинд тэсвэртэй бөгөөд дээр нь цас тогтдоггүй
- Торон хаалт цөөтэй эсвэл хэрэгтэй үедээ цахилгаандчихдаг давхар битүү хаалттай.
- Гадна борооны давхрага нь газартай ойрхон.
4 Улирлын майхны бас нэг төрөл нь дан майхан. Энэ нь маш хөнгөн, усны хамгаалалттай, амьсгалдаг ханатай бөгөөд гадна борооны давхрага огт байхгүй. Чийглэг цаг агаарт майхны дотор чийг хуримтлагддаг учир дан майхан нь хүйтэн, хуурай нөхцөлд тохиромжтой.
Майхны жин
Таны нийт ачааны томоохон хэсгийг майхны
жин эзэлдэг болохоор майхан үйлдвэрлэгчид жинг багасгах дээр тархиа гашилгадаг.
Гэхдээ овор болон жинг багасгах нь хэврэг болгодог сул талтай.
Дан болон
давхар майхан
Зах зээл дээр байгаа ихэнх майхан давхар ханатай
байдаг. Давхар ханатай майхан нь уснаас хамгаалсан борооны гадна хамгаалалттай
ба амьсгалах дотортой байдаг. Энэ зохицол нь амьсгалаас гарж буй уурыг хурдан
гадагшаа гаргаж, шөнө дунд үүсэх цанталтаас сэргийлдэг.
Өндөр уулын орчинд уур майхны хананд хөлдөж тогтдог. Агааржуулалт сайтай майхан нь цан тогтохоос өмнө уурыг гадагшлуулж байдаг.
Дан майхны давуу тал
- Барихад маш амархан. Ялангуяа шуургатай үед эсвэл талбай багатай газар барихад тохиромжтой.
- Адил багтаамжтай давхар майхнаас илүү хөнгөн.
- Боломжийн үнэтэй.
Дан майхны сул тал
- Агаар солилцоо муу, цантдаг
- Үүргэвч хэрэгсэлээ хадгалах талбай муутай
Давхар майхны давуу тал
- Үргэлж хуурай майхан, хуурай үүргэвч, хэрэгсэлтэй
- 2 хаалгатай. Ганц үүдээр гарах гэж нэгнийхээ дээгүүр давах хэрэггүй
- Агааржуулалт сайтай
Давхар майхны сул тал
- Овортой, хүнд жинтэй
- Олон гадастай
- Татлагуудыг тохируулахад чадвар, хугацаа шаардана
- Борооны давхрага нь норохоороо сунадаг тул дахин чангалах хэрэгтэй
Майхны
багана
Ихэнх майханд уян утсаар холбогдсон хөнгөн
цагаан багана байдаг.Зарим боловсронгуй загваруудын багана болон тээглүүрүүд нь
өнгөөр ялгаж өгсөн байдаг. Ингэснээр угсархад хялбар болдог.
Илүү цогц майхны загвар нь илүү амар
баригдхад зориулж багана, гогцоо болон дэгээг өнгө өнгөөр будсан байдаг.
Майхны
гадсууд
Майхны гадас нь майхантайгаа хамт ирдэг. Гэхдээ аялалын дэлгүүрт дангаараа зарагддаг. Хөнгөн майханд хөнгөн гадас, хүнд майханд арай бат бөх, хүнд гадас байна.
Майхны дотор зохион байгуулалт
Шөнө дунд харанхуйд гэрлээ олохгүй мунгинах, шилээ хуга дарах хүсээд байх юм биш. Майхны халааснууд болон таазны тавиур нь ойрын хэрэглээний эд зүйлсийг гарт ойр хадаглахад тус болдог. Мөн ихэнх майхан дотроо нойтон хувцас хатаах хэц татах гогцоотой байдаг.
Шинэхэн майхнаа хэрхэн арчлах вэ?
Та хүссэн майхан худалдан авлаа. Таньд баяр хүргэе. Майхнаа удаан хэрэглэх хэдэн зөвлөгөөг өгье.
Юуны түрүүнд майханыхаа шалыг хамгаалах хэрэгтэй. Хурц чулуу, мод мөчир, овон товон нь майханы шалыг цоолж, ус чийг нэвтрүүлдэг тул газар эхлээд майханы хамгаалах ул дэвсэж өгөх хэрэгтэй.
Майхнаа барьж сургуулилт хийгээрэй. Үйлдвэрийн алдаа байгаа эсэхийг шалга. Цаг агаарын ямарч үед гадсаа хэрхэн зоохыг сурч аваарай.
Угсрахдаа байнга барьж эсвэл юмаар даруулах хэрэгтэй. Сул майхан цаасан шувуутай л адил ниснэ. Майхнаасаа хог хаягдлыг гаргаж байгаарай.
Борооны хамгаалалтыг авч борооны дараа заавал хатааж байгаарай. Майханаа хураахаас өмнө сайн сэгсэрч хатаагаарай.
Улирал дууссаны дараа ахин нэг гарган элдэв гэмтэл, цоорол үүссэн эсэхийг шалган засах хэрэгтэй.
Зөөлөн савангаар савандаж угаана. Гадас болон оосорт ямар нэг гэмтэл байгааг шалга. Хуурай газар хадгал.
Дэлгэрэнгүй