Цас нэгэнт уснаас бүтдэг болхоор идэхэд цас ус хоёр адилхан биш үү гэж ихэнх уулчид, аялагчид асуух байх.
Тиймээ цас бол ус. Гэхдээ хайлаагүй үед ус гэж бодож болохгүй юм.
Хөлдүү цас мөсийг бие хайлуулахын тулд дулаанаа зарцуулж, эргээд бие хөдөлж, гүйсэн мэт шингэнээ алдаж байдаг. Үр дүнд нь бие илүү их шингэн хэрэглэх болдог.

Тиймээс эргээд илүүтэй цангана гэсэн үг. Мөн хүн биеийн дулаанаа алдах аюул цаана нь бий.
Дээрх асуудлуудаас сэргийлэхийн тулд эхлээд хайлуулах өөр арга хайсан нь дээр.
Мөн цасанд элдэв бактери, нян байвал юу болох нь ойлгомжтой. Ялангуяа ойр хавьд нь бие зассан газар байвал усаар дамждаг гэдэсний болон бусад өвчин тусах магадлалтай.
Алтай Таван Богдын дээд хоног толгойд ийм асуудал үүсэх эрсдэл нэгэнт эхэлсэн тул уулчид болгоомжтой байж, сайтар буцалгаж ариутгах хэрэгтэй.
Энэхүү зөвлөгөөг “Уулын боловсролыг дэмжигч байгууллага” COMPASS OUTDOOR STORE танд хүргэлээ.