Уруудах нь өгсөхөөсөө хэцүүг хүн бүр мэднэ.
Хөлөө нугалан тэнцвэрээ олж, унахгүйг хичээн удаан уруудахад өвдөг, гуяаар өвдөж бушуухан зам дуусайсай л гэж боддог байх.
Өсгийлдөж буух
- Өлмийгөө бага зэрэг өргөж өсгийгөө цасанд лавхан зоож гишгүүр гарган буух хэрэгтэй
- Өвдөгөө бага зэрэг нугалах ба хөлөө хооронд нь хавирахаар ойр тавьж болохгүй
- Гар урд байвал тэнцвэрээ сайн олж, хойшоо унах эрсдэл нь бага байдаг
Бөгсөөр гулгаж буух

Үнэндээ үүнийг зайлшгүй яаралтай буух шаардлагатайгаас бусад тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Гэмтэл авах аюултай тул зөвхөн найдвартай газар, богино зайд л мөсний сүхний хамтаар ашиглаж болно.
Хориглох заалт:
- Ангалтай, хад чулуутай, эрэг ирмэг ойр газар
- Крампон буюу мөсний тахтай
- Хувцасны халаасанд хатуу зүйлс хийсэн
- Олсонд орсон үед
- Зогсох боломжгүй хатуу цастай газар
- Ус, цасны хамгаалалттай өмдгүй, түрийгүй
- Зам хаана дуусахыг харах боломжгүй, үзэгдэх орчин хязаарлагдмал үед энэ аргыг хэрэглэх хэрэггүй.
Ингэж гулгаж буух үед нуруу, сүүж болон ахар сүүлээ гэмтээсэн тохиолдол нилээдгүй байдаг тул онцгой анхаараарай.