Browsing category

Мэдээ

Мэдээ,

GOLDEN ICE AXE 2018 AWARDS

Монголын уулын спортын шилдгүүдийг тодруулах голден GOLDEN ICE AXE 2018 AWARDS ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12 сарын 16 өдөр болно. Уг арга хэмжээ нь уулын спорт сонирхогчид болон мэргэжлийн тамирчдын сүүлийн 3 жилийн амжилтыг үндэслэн ШИЛДЭГ ХОЛБОО, ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ, ШИЛДЭГ АВИРАЛТ, ШИЛДЭГ УУЛЧИН ЭМЭГТЭЙ, ШИЛДЭГ УУЛЧИН ЭРЭГТЭЙ, ШИЛДЭГ ТАМИРЧИН ЭРЭГТЭЙ, ШИЛДЭГ ТАМИРЧИН ЭМЭГТЭЙ, ШИЛДЭГ ИВЭЭН ТЭТГЭГЧ гэсэн номинацад нэр дэвшин өрсөлдөх болно. Мөн уг арга хэмжээний үер цол зэрэг болон 4 бэрхийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох, болон нэр дэвших баг тамирчид клубүүд мөн 4 бэрхч уулчин авах захиалга MEMBERSHIP@MOUNTAIN.MN материал аа явуулна уу

Мэдээ,

Бага насны хүүхдүүдийн дунд спорт авиралтын тэмцээн зохион байгуулагдана.

“Улаанбаатар Залуусын Оролцоо” ТББ-ын дэргэдэх “Улаанбаатар Аялагч” клуб, Монголын Уулчдын Үндэсний Холбоотой хамтран бага насны хүүхдүүдийн дунд зохиогддог спорт авиралтын тэмцээнийг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Тэмцээн явагдах өдөр:
2018 оны 11-р сарын 18-ны Ням гарагт 8:30 цагт.
Тэмцээн явагдах газар: Хан-Уул дүүрэг Зайсан толгойн зүүн талд Голден Вилл хотхоны URSA спорт бэлтгэлийн төв.
Бүртгэл: Оролцох хүүхдүүдийн бүртгэлийг 2018 оны 11-р сарын 1-нээс эхлэн 11 сарын 17-ны өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.
Бүртгэлийн анкетийг болон удирдамжийг удахгүй оруулах болно.
Холбогдох утас: 99107597, 99909432, 95056560

Мэдээ,

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос

Хамтдаа алхацгаая хайкинг клуб, клубын дэмжигч гишүүд, гэр бүл, найз нөхөд болон хамтрагч байгууллага DHL Global Forwarding, ХНХТ ХХК нар хамтран ХҮҮХДИЙН ТӨВ СУВИЛАЛЫН 0-3 насны нярай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэлийн хандив, сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Энэхүү аяны хүрээнд тус төвийн хүүхэд, багачуудад тулгамдаж буй Nutrilon эхийн сүү орлуулагч 108 ширхэг, хүүхдийн памперс зэргийг хандивласан юм.

Мөн тус төвд хамгийн эхээр тулгамдаж буй BISTOS BT 400 шарлагын аппаратыг хандивлаж, СХД – ийн “ЭРДЭМ ТӨВ” асрамжийн газрын хүүхдүүдийн амьдрах орчинд ХНХТ ХХК хамт олны буцалтгүй тусламжийн хамтаар гал тогоо болон хоолны заалыг бүрэн хулдааслаж, гарын бэлгүүдийг хүлээлгэн өглөө.

Энэхүү хандивын аян нь ОТГОНТЭНГЭР хайрханд харамсалтайгаар осолдсон 17 уулчны гэгээн дурсгалд зориулагдан зохион байгуулагдсан ба нийгмийн хариуцлагын хүрээнд чиглэсэн сайн үйлсийн аян болж буйгаар онцлог юм.

Дэмжигч клуб :

Тэнгэр клуб

Их оргилд клуб

Хаан хайкинг клуб

Альпинист бүлгэм.

Мэдээ,

ХАДБААТАРЫН РАВДАНДОРЖ агсны нэрэмжит хүндэтгэлийн дурсамж гүйлт болно.

ЭРХЭМ УУЛЧИД, УУЛАНД ДУРЛАГСАД, ГҮЙГЧДЭЭ!

Та бүхнийг ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНД осолдсон, “Хамтдаа алхацгаая” болон бусад клубын гишүүдийн гэгээн дурсгалд зориулсан ХАДБААТАРЫН РАВДАНДОРЖ агсны нэрэмжит хүндэтгэлийн #Дурсамж_гүйлт2-т хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. Гүйлтийн үйл ажиллагаа 2018 оны 10 сарын 20 өдөр цэцэрлэгт хүрээлэнд 09 цагаас эхэлнэ.

Зохион байгуулагч:

ХАМТДАА АЛХАЦГААЯ КЛУБ.
ХАМТДАА ГҮЙЦГЭЭЕ КЛУБ.

Мэдээ,

Нэг уулчин-Нэг уут 2018 Уулаа цэвэрлэх сайн үйлсийн ажлын тайлан

ALTITUDE сургалтын төвөөс санаачилсан Нэг уулчин-Нэг уут аян маань 2018.10.06-07-ны өдрүүдэд та бүхний дэмжлэгтэйгээр маш амжилттай хэрэгжиж дууслаа. Байгаль эх, уулсаа шүтэж, хайрлах нь уулчид бидний ёс зүйн амин сүнс нь юм. Ингээд энэхүү аяныг амжилттай хэрэгжүүлсэн 22 клуб, холбоод, хувиараа дэмжиж оролцсон гээд нийт 300аад уулчид, аялагчиддаа баярласан талархсанаа илэрхийлэе. Бидний энэ аян Олон Улсын Уулын Холбооны Ерөнхий Ассемблей дээр танилцуулагдаж ассемблейн төлөөлөгчдөөс өндөр үнэлгээ авсан сайхан ажил боллоо.
Аяны хүрээнд:
– Богд Хан уулын Гүн Жалгатын ам, Зайсан, Тэнгэр хад, Дугуй цагаан, Баруун, Зүүн ширээт, Их тэнгэрийн ам
– Чингэлтэй Хайрхан, Гачуурт, Тэрэлжийн уулууд
– Завхан аймгийн уулчид болон ууланд дурлагсад Довцог хайрхан (2650м) уул
– Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын тахилгатай хайрхан
зэрэг газруудын хур хог, хадаг яндар, мод боосон төмөр утас зэргийг цэвэрлэлээ. Нэг уулчин-Нэг уут аян маань ганц удаа зохиогдоод дуусахгүй жил бүр зохиогдох бөгөөд дараагийнхаас олон байгууллага хамтарч ажиллахаа мэдэгдээ байгаа билээ. Та бүхнийг Монголын маань Мөнх цаст уулсын босоо цагаан хийморь үргэлжид ивээж байг. Аяныг дэмжиж оролцсон доорхи клуб, холбоодод гүн талархал илэрхийлэе:
“UB Hiking” клуб, “Тэнгэр уулчдын клуб”, “Хайрхан” аялагч клуб, “Horizon” хайкинг клуб, “Хамтдаа Алхацгаая” клуб, “Мазаалай” клуб, , “Саммит” клуб, “Их оргилд” клуб, “Тэгри” клуб, “Жаргалант” клуб, “Хөх Тэнгэр” клуб, “Номадик хайкинг” клуб, “Эко Аялал” клуб, “Хаан банк хайкинг” клуб, “JCI хайкинг” клуб, “Оргил өөд” клуб, “Good Neighbors” ТББ, Эрдэнэт хотын “Эрдэнэт уулчдын холбоо”, Баян-Өлгий аймгийн “Монгол Алтай ” салбар, Завхан аймгийн “Уулсын оргил өөд” зэрэг хайкинг болон уулчдын клубууд, мөн Багануур, Хөвсгөл аймаг дахь “Horizon” салбар клуб, Нийслэлийн Байгал Орчны Газар.

 

Мэдээ,

Нэг уулчин – Нэг уут. Уулаа цэвэрлэх өдөр – 2018.10.06

Ууланд алхаж, авирч явахад хог таарахад уут аваад явдаг байж гэж бодогдох үе гардаг уу? Цаашид уулчин бүр хогын нэг уут биедээ авч явдаг уламжлалтай болох, жил бүр нэг өдрийг бидний хайртай уул хайрханаа цэвэрлэдэг болоход зориулах үүднээс энэхүү сайн үйлсийн аяныг санаачлан эхлүүлж байгаа билээ. Сайн үйлсэд нийт Улаанбаатар болон орон нутгийн нийт 22 холбоо, клуб нэгдэж байгаа нь Монголчууд бид эвтэй болон хамтдаа бол хүчтэй гэдгийг ойлгуулж буй чухал зүйл юм.

Мэдээ,

ХҮР ЭРВЭЭХИЙН ХОР ХӨНӨӨЛ, ИДЭВХЖИЛТЭЙ ҮЕД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТАЛААР

Өрөөсгөл хүр эрвээхий ( Lymintria Dispar L )

8 сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8 сарын сүүлч 9-р сарын эхээр өндгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.

Онцлох шинж:

  • Өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм.
  • Гэрэлд дуртай
  • Шөнийн идэвхтэй / 22:00-02:00/
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
  • Бие гүйцсэн өрөөсгөл хүр эрвээхий 14 орчим хоног нисээд үр төлөө үлдээх таатай газрыг олж өндөглөөд үхдэг.
  • Ихэнх тохиолдолд уулын энгэрт дулаан нарлаг газар хаданд өндгөлдөг. Зарим жил элбэгшсэн үедээ байшингийн хана, гэрийн туурганд өндөглөх нь байдаг.
  • Нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.

 

Хор хөнөөл

  • Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм.
  • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох

Урьдчилан сэргийлэлт

  • Идэвхитэй цагуудад нь тагт, цонхоо хаах
  • Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
  • Өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
  • Өндөглөсөн газруудыг яаралтай устгах
  • Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
  • Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх
  • Бие гүйцсэн өрөөсгөл эрвээхийг устгах

Модны навч, шилмүүсээр хооллох үе шатанд нь агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхийн шатанд нь фермонт болон тогтой гэрлэн урхи ашиглан тоо толгойн нягтшилтыг бууруулдаг.

Бие гүйцсэн эрвээхийг устгах

  • Ажлын бээлий өмсөх
  • Амны хаалт хэрэглэх
  • Нүдний шил зүүх
  • Эрвээхий хийх сав
  • Хүрз
  • Ажлын хувцас өмсөх
  • Ихээр цугласан эрвээхийг хүрзээр шуудайнд хийх
  • Шуудайлсан эрвээхийг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо чулуугаар булах
  • Газрын гадаргаас 20-30 см доор булсан байна.

Авгалдайг устгах арга

  • Гэрийн туурга, байшингийн хананы завсар өндөгөө шахсан бол бие гүйцэхээс нь өмнө устгах хэрэгтэй
  • Бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй
  • Угаалгын нунтагтай усаар угаах

Хүрэнцэр нь бор саарал өнгөтэй бүх бие нь үсээр хучигдсан бөгөөд цээжин биеийн эхний 6 цагираг дээр хөх, бусад дээр нь тод улаан товгорууд байна. Өвөлжсөн өндөгнөөс хавар тавдугаар сард эхний хүрэнцэрүүд гарч залуу модны навч, нахиагаар хооллох бөгөөд олширсон жилдээ модонд нэгч навч, шилмүүс үлдээлгүй иддэг.

Хүрэнцэр 40-50 хоногийн туршид амьдрах хугацаагаар эр хүрэнцэр 5 удаа, эм нь 6 удаа гуужин өснө.

Мэдээ,

“Боломж үргэлж байдаг” Фото зургийн үзэсгэлэн.

Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблей 2018 оны 10 дугаар сарбн 4-7-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаагийн хүрээнд ОХУ-ын Горы Байкала клубын уулчин, спортын мастер, сургагч багш Сергей Глазунов агсаны “Невозможно-это Ненавсегда” нэртэй фото зургийн үзэсгэлэн 10-р сарын 5-6-нд Монголын Үндэсний музейд тавигдана.

Нээлт 10-р сарын 5-ны 11:00 цагт болох бөгөөд Монгол улсад суугаа ОХУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцоно.

Уулын спортын клубууд, сонирхогч, дэмжигч нар өргөнөөр оролцохыг урьж байна.

Хамтран зохион байгуулагч: Монгол улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консулын Газар, Монгол Хайкинг клуб

Мэдээ,

“Нэг уулчин-Нэг уут” сайн үйлсийн аян

МУҮХ нь 2018 оны аравдугаар сарын 6-8-нд Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ны Ерөнхий ассамблейг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Уг үйл явдлыг тохиолдуулан МУҮХ-ын дэрэгдэх АЛТИТУД уулын сургалтын төвөөс санаачилж буй “Нэг уулчин-Нэг уут” аянд уул, аяллын клубүүд болон ууланд алхдаг хэн бүхнийг нэгдэхийг уриалж байна. Бид энгийн амралтын өдрүүдэд Богд хан ууланд алхаж явахдаа бусдын тарьсан хогийг түүж үүрээд бууж яваа баялаг сэтгэлтэй хүмүүстэй үе үе таардаг. Тэгвэл, албан ёсоор нэг өдрийг Богд Хан уулаа цэвэрлэхэд зориулж, алхангаа нэг уулчин нэг уут хог буулгаад ирвэл уул хангай минь бидэнд хэчнээн их талархах бол?! Одоогоор “Нэг уулчин-Нэг уут” аянд “Тэнгэр”, “Horizon”, “Хамтдаа Алхацгаая”, “Мазаалай”, ” Хайрхан “, “Саммит”, “Их оргилд”, “Тэгри”, “Жаргалант”, “UB Hiking”, “Хөх Тэнгэр”, “Номадик хайкинг”, “Эко Аялал”, “Хаанбанк хайкинг”, “JCI хайкинг”, “Оргил өөд”, Эрдэнэт хотын “Эрдэнэт уулчдын холбоо”, Баян-Өлгий аймгийн “Монгол Алтай ” салбар, Завхан аймгийн “Уулсын оргил өөд” зэрэг хайкинг болон уулчдын клубууд, мөн Багануур, Хөвсгөл аймаг дахь Horizon салбар клубууд нэгдэж буйгаа илэрхийлээд байна. Уулчид гэдгээрээ бид арай хол байгаа, тэр бүр хүмүүс очиж цэвэрлээд байдаггүй хогийг цэвэрлэе гэж уриалж байна. Модонд уясан хадаг, уяа, төмөр утас зэрэг ч үүнд хамаарна. Цаашид жил бүр уламжилал болгон уулсаа цэвэрлэдэг өдөр болон үргэлжилэх сайн үйлсийн аяны эхлэл үүгээр тавигдах юм.

Уулын цаг агаар

Холбоо барих

Утас: 99059693

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 407-24 тоот