Гадаад харилцаа

Горы Байкала уулын сургалтын төв нь ОХУ-ын Эрхүү хотод төвтэй, ах дүү Сергей болон Евгений Глазуновын үүсгэн байгуулсан, ФАР буюу Оросын Уулын Холбооны гишүүн байгууллага юм. Тус сургалтын төв, клуб нь уулын төрөл бүрийн түвшний сургалтуудыг байнга явуулахын зэрэгцээ Саяны нуруу болон бусад орон нутгын уулсаар сургалт аялал зохион байгуулж практик дадлагаар ур чадвар эзэмшүүлдэг билээ. АЛТИТУД сургалтын төвийн багш нар нь 2017 оноос хамтарсан авиралт сургалт хийж ирсэн бөгөөд 2018 оны 07 сараас албан ёсоор хамтын сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 409 тоот