Сайн дурын аврах баг


Уулчид бид онцгой тохиолдолд хүрэхэд хэцүү уулын газар нугачаанд өөрсдийн мэдлэг, ур чадвар, арга туршлагаа дайчлан уулчин нөхдөө эрэн хайх, авран туслах үйл хэрэгт гар бие оролцож ирсэн билээ. “Алтитуд” сургалтын төвийн аврах ажиллагааны бэлтгэл сургуулилтын суурин дээр суралцагчид, уулчин нөхдөө төлөөлөн сайн дураар аврах ажиллагаанд суралцах, улмаар онцгой тохиолдолд шаардлагатай газар, цаг үед Монгол улсын Онцгой байдлын ерөнхий газарт хүч нэмэн эрэх хайх, авран туслах ажиллагаанд сайн дураар оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Бидний үйл ажиллагааг дэмжин туслаж, сайн үйлсэд нэгдэх боломж хүн бүрт бий гэдгийг хэлэхэд таатай байна.

Холбоо барих

Утас: 9911-5377

Email: uulchin.mn@gmail.com

Хаяг: УБ, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 14210, Олимпийн Хороо, 207 тоот